“Ану хатан” тун удахгүй

Хэд хэдэн удаа хойшлогдоод байсан "Ану хатан" кино энэ сарын 19-нд нээлтээ хийх гэж буй сайхан мэдээг дуулгаж буйдаа таатай байна.  "Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажилласан гэдгийг бид өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл уг киноны трэйлерийг “youtube”-д тавьснаас хойш гуравхан хоногийн дотор 5000 гаруй хүн үзсэн байдаг гэхээр дэлгэцэнд гарахыг нь тэсэн ядан хүлээж буй олон хүн байгаа байх. Үнэхээр ч сайн уран бүтээл болсон гэдгийг киног бүтээсэн уран бүтээлчид ам бардам хэлж байгаа.  Ямартаа ч  олон арван үзэгчдийг хүлээлгэж буй “Ану хатан” киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг киноны уран бүтээлийн талаараа “facebook” хуудаснаа "Уран бүтээлчид бид үнэхээр урам зориг дүүрэн байна. Бэрхшээл зовлон тоочоод байсан бол энэ бүтээл хэзээ ч төрөхгүй байсан. "Ану хатан" кино хийх санаа мөрөөдөл миний сонссоноор лав л дөрөв таван найруулагчид байсан юм билээ. Улсын төсвийн дэмжлэг, том ивээн тэтгэгчгүйгээр энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар их бэрхшээл давснаа, одоо ч хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг энд тоочоод яахав дээ. Өөдрөгөөр харахад бид бага хөрөнгө, давчуу цаг хугацаанд хийе бүтээе гэсэн халуун хүслээр том уран бүтээлийн ард гарч чадаж байгаа минь л хамгийн чухал. Бүх дэмжигчид, ивээн тэтгэгчиддээ баярлалаа" хэмээн бичсэнийг энд өгүүлэх нь зүй нь хэрэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025