“Банхар”-таа хөшөө босгосон Б.Батзоригийн барцад эхэллээ

Аймаг, сум, дүүргийн засаг ноёд ууж идсэнийхээ төлөөсөнд “аавын хаалга” татах нь байдаг л нэг зүйл болж. Бүр эхнээсээ 2013 оныг тэр хэцүүхэн нэртэд гарсан хэд хэдэн хүн бий. Тэгвэл тэдний араас уухай хашгиран давхих нэгэн эрхмийг саяханаас цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн нөхөн сонгуулиар аз дутаж, алдарт урвагч Д.Арвинд хусуулсан Б.Батзориг хэмээх энэ эгэлгүй баян нөхөр. Эгэлгүй баян гэдгийн учир хашааны банхартаа зориулж хүрэл хөшөө хүртэл сүндэрлүүлсэн болохоор тэр. Гэхдээ өөрийнхөө мөнгөөр бус өнгөрсөн хугацаанд /засаг даргаар ажиллаж байхдаа/ төсвийн хэдээс хумсалсан нь өдгөө өөрийг нь өнөөх хэцүү нэртрүү явуулахад хүргэж байгаа бололтой.  Түүгээр ч барахгүй Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг төслийн мөнгийг хуурамч бичиг баримт ашиглан шамшигдуулсан хэрэгтэй цагдаагийн хаалга онголзуулж яваа гэнэ. Ямартаа ч түүний идэж уусаныг нотлох овоо хэдэн баримт байгаа бөгөөд 66 сая орчим төгрөгийг төслийн мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэмээн үзэж буй аж.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025