Даргыгаа хүчирхийлж сууна, МАХН-ынхан

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр дахь удаагаа хүч хэрэглэн хорих ангируу авч явсан. Эхнийх буюу 600 цагдаа түүний хөлийг  гозолзуулан авч одоход тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж хийгээд МАН-ынханыг буруутгаж “хүчирхийллээ” хэмээн, жагсаж, өлсөж сүйд болж  байсан. Тэгвэл дараагийн алхам буюу 2-р эмнэлэгээс дамжлан гарсан тэр үйл явдал АН-ын харьяанд хамаарч буй. Хамгийн харамсалтай нь хамаг бүхнийг гартаа атгасан ардчилсан засаглалтай хамтарсан “гарууд” нь МАХН-ынхан өөрсдөө. Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан Ерөнхий сайд, Ардчилсан засаглалтай нэгдсэн, эвийн тангарага өргөсөн хүмүүс  нь Н.Энхбаяр даргаараа “шоу” хийж их хуралд тухалсан, түүний туйлбаргүй дагуулууд. Тэгэхээр товчхондоо бол  даргыгаа тэд “хүчирхийлэлцэж” сууна. АН-ынхантай хамтран.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025