Монголын морин спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай Пунцагбалжир агсаны хүү Энхмөнх хэмээх энэ эрхмийг бизнесийн хүрээнийхэн, хурдан морь сонирхогчид андахгүй. Аавыгаа өөд болсноос хойш гал голомтыг нь залгуулж, бизнесийг нь үргэлжлүүлж, хурдан морьдыг нь уяж яваа П.Энхмөнх ноёнтоны талаар ч элдэв хар бараан мэдээ мэдээлэл сонин хэвлэлийн хуудсаар дүүрэн байдаг. Нэгэн үе топ Урнаатай амраглаж алсдаа анхны хайртайгаа усны дусал мэт адилхан Г.Урангоо хэмээх бүсгүйг заяаныхаа ханиар сонгож хөөрхөн хүүхэдтэй болсон. Ямартаа ч П.Энхмөнх саяхан буу тулгуулж, сүрдүүлэгэнд өртсөн талаар цуурхах боллоо. Хэн гэдэг эрхэм түүнийг ийн зугтахад хүргэсэнийг мэдэхгүй ч өөрөө энэ талаараа твиттер хуудсандаа үлдээснийг бодоход үнэний ортойдог. 


Сэтгэгдэл байхгүй байна