
Өнгөрсөн оны онцлох үйл явдал Н.Энхбаярын эргэн тойронд өрнөсөн гэдгийг ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр онцолсон. Тэгвэл түүний эмгэнэлт бас инээдмийн хошин жүжиг энэ онд бас үргэлжлэх бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаар зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангид хоригдож байгаа ялтан Н.Энхбаяр өлсгөлөн зарласаны улмаас биеийн байдал нь тун тааруу бүр гадаадад урт хугацаагаар эмчилгээнд явах шаардлагатай байгаа гэнэ. Харамсалтай нь түүний эмч нарын гаргасан дүгнэлтийг шүүх хүлээж авахгүй байгаа учир гэргий О.Цолмон МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өршөөл гуйхаар болсон сурагтай.

Сэтгэгдэл байхгүй байна