“Гранд” дахин шилдэг сэтгүүл боллоо

Монголын Радио, Телевизийн Академи, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Мэдээллийн сайтуудын ассоциаци хамтран "Болор үзэг" хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, Сонин, сайт, сэтгүүл, телевиз, радио, фото, сэтгүүлзүйн шүүмж гэсэн номинациудад шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд “Гранд” сэтгүүл 2012 оны шилдэг сэтгүүлээр шалгарч, Болор үзэг гардан авсан баярт мэдээг уншигчидаа дуулгасан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр “Гранд” шилдэг сэтгүүл болохоо дахин баталлаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд www.chingis.mn вэб сайт нь “BEST OF MONGOLIA 2012” оны шилдгийг тодруулах санал асуулгыг монгол орон даяар анх удаагаа зохион байгуулж, олон нийтийн саналаар оны шилдэг сэтгүүлээр “Гранд” сэтгүүл тодорчээ. Бид фото мэдээллээс гадна мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай, даацтай ярилцлага, уншигчдын оюуны мэлмийг нээх сонгодог урлаг болон танин мэдэхүйн нийтлэлүүдээрээ хэдийнэ хэвлэлийн зах зээлд өөрийн брэнд үүсгэж, орон зайгаа эзэлсэн. Энэ бүх амжилт, 2 жилийн хөдөлмөр манай хамт олонд 2012 оны “шилдэг сэтгүүл” хэмээх эрхэм хүндтэй, бидний хөдөлмөр, хичээл зүтгэлд өгсөн үнэлгээ, шагналыг хоёр дахь удаагаа авчирлаа. Энэ дашрамд бидэнтэй үргэлж хамт байдаг үнэнч уншигчиддаа талархсанаа илэрхийлж, шинэ оны халуун мэнд хүргэе.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • грандын хамт олонд амжилт хүсье баяр хүргэе
    2013 оны 12 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025