Камертоны дөрвөлөөс гэр бүлийн амьдрал нь нэг л тогтож өгөхгүй байсан хоёр гишүүнийх нь нэг А.Мэнд-Амар анхны амьдралаа Есүй буюу дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Отгонлхамтай эхлүүлж байв. Зүс ялдам, гоолиг Есүй дуучин эрд хөөрхөн хүү төрүүлж өгсөн боловч нэг л өдөр 2 тийш болсон нь 2 жилийн өмнөх явдал. Есүй дэлгүүрийн бизнест ханцуй шамлан, хотын хүүхнүүдийг загварлаг хувцсаар гоёж зав зай муутай яваа бол Мээдээгийн тухайд “Монгол газар”-ынхаа удирдах албан тушаалтны ажлаа хийхээс гадна ээлжит эхнэрээ хэдийнэ олж авчээ. Мээдээгийн хайрыг булаасан энэ бүсгүйг Болороо гэдэг бөгөөд загвар өмсөгч мэргэжилтэй гэх үү дээ. Өвөрмөц эрлийздүү төрхтэй энэ залуу бүсгүй реклам сурталчилгаанд тоглож олонд танигдаж байсан. Тэрээр Мээдээтэй дотносоод бас ч гэж удаж байгаа бөгөөд саяхнаас харилцаагаа олны өмнө ил гаргасан нь Болороо бүсгүй хөл хүнд болсонтой холбоотой бололтой. Ээж болж, Мээдээд 2 дахь үрийг нь төрүүлж өгөхөөр шийдсэнийг бодоход хосууд хамтын амьдралдаа сэтгэл шулуудсан нь илт. Мээдээ 2 дахь хүүхдээ хүлээж байна
Камертоны дөрвөлөөс гэр бүлийн амьдрал нь нэг л тогтож өгөхгүй байсан хоёр гишүүнийх нь нэг А.Мэнд-Амар анхны амьдралаа Есүй буюу дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Отгонлхамтай эхлүүлж байв. Зүс ялдам, гоолиг Есүй дуучин эрд хөөрхөн хүү төрүүлж өгсөн боловч нэг л өдөр 2 тийш болсон нь 2 жилийн өмнөх явдал. Есүй дэлгүүрийн бизнест ханцуй шамлан, хотын хүүхнүүдийг загварлаг хувцсаар гоёж зав зай муутай яваа бол Мээдээгийн тухайд “Монгол газар”-ынхаа удирдах албан тушаалтны ажлаа хийхээс гадна ээлжит эхнэрээ хэдийнэ олж авчээ. Мээдээгийн хайрыг булаасан энэ бүсгүйг Болороо гэдэг бөгөөд загвар өмсөгч мэргэжилтэй гэх үү дээ. Өвөрмөц эрлийздүү төрхтэй энэ залуу бүсгүй реклам сурталчилгаанд тоглож олонд танигдаж байсан. Тэрээр Мээдээтэй дотносоод бас ч гэж удаж байгаа бөгөөд саяхнаас харилцаагаа олны өмнө ил гаргасан нь Болороо бүсгүй хөл хүнд болсонтой холбоотой бололтой. Ээж болж, Мээдээд 2 дахь үрийг нь төрүүлж өгөхөөр шийдсэнийг бодоход хосууд хамтын амьдралдаа сэтгэл шулуудсан нь илт.
Сэтгэгдэл байхгүй байна