2012 оны онцлох үйл явдал


Хэвлэл, мэдээллийн байгууллагууд жил бүрийн төгсгөлд тухайн оныхоо онцлох содон үйл явдлуудыг нэрлэдэг уламжлалтай.  Манай сэтгүүлийн редакциас ч энэ цаг мөчид 2012 оны олны анхаарлыг хамгийн их татсан хийгээд  улс төр,нийгэм, эдийн засагт гэх мэт салбар бүрт гарсан онцлом ажил, үйл явдлуудыг нэрлэж байна.
                                                                                Оны дуулиан  
Нэгэнт цагт улсын их эзэн хаант мэт дураараа дургиж, эгээтэй л “Бирд”  лугаа хүндлэгдэж явсан экс ерөнхийлөгч Н.Энхбаяр аавынд морилсон явдал, түүнийг тусгайгийнхан баривчилсан түүхэн инээдмийн эмгэнэлт жүжигэрхүү дүр зураг, 10 хоног өлсгөлөн зарлаж амьд гарсан тэвчээр, араас нь түүнийг өрөвдсөн ядруухан сэтгэлгээн дээр цэцэглэсэн МАХН-ын мандан бадрал, дүйвээнд нь парламентад заларсан З.Баянсэлэнгэ тэргүүтнүүд гээд ер бүтэн жил бүү хэл бүтэн зуунд яригдах дуулиан. Төрийг олигархиудаас салгацгаая хэмээн тэнхээ мэдэн хашгирч байсан хүн нь “Загалмайлсан эцэг Н.Энхбаяр”. Тэр өнөөдөр хийсэн хэргийнхээ төлөөсөнд аавын хаалга татсан. Түүний бий болгосон дарангуйллын тогтолцоо, албан тушаалын наймаа, хувийн хэвшлийг , хувьдаа татвар татдаг бусармаг үйлдлийн улмаас ард түмний төрд итгэх итгэл алдарсан. Ямартаа ч Н.Энхбаяр Монголын хууль, шүүхийн бүх байгууллагаар дамжин явсаар 2,6 жилтэй үлдлээ. Гэхдээ тэр ялаа эдлэх нь юу л бол.
"
                                                        Оны “тэнэг” үг: Улс төрийн дампуурал
УИХ-ын гишүүн С.Одон¬туяа “Улстөрийн амьд¬рал дампуурчихаад байна”, УИХ-ын гишүүн Ц.Ням¬дорж “Монголын улс¬ төр дампуу тал руугаа л яваад байна”  хэмээн томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгөв. Дампуураад удаж буй улс төрийг энэ хоёр эрхэм өнөөдөр л ухаж сэхээрсэн юм болов уу. Эсвэл олны анхаарлыг татах гэхдээ хий хоосон сүржин үг унагав уу. Уг нь улс төрийн намуудын төлөөлөл болсон улс төрчид барагтай  л бол ийм “тэнэг” үг унагаж, өөрсдийгөө доош хийгээд байдаггүй.







Оны “онгироо”  уриа: “Бүр олуулаа бүхлээр нь шинэчилье”

АН-ынхан УИХ-ын сонгууль өрсөлдөхдөө “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” хэмээх уриаг мал шиг сонгогчиддоо хандан гаргасан. Мал шиг амьдарч байсан монголчууд ч хүн шиг амьдрахаар тэднийг олонхи болгосон.  Улмаар энэ уриагаа орон нутгийн сонгуульд “Бүр олуулаа бүхлээр нь шинэчилье” хэмээн өөрчилсөн билээ. Засгийн газрыг эрх мэдэлдээ авсан хойно нийслэл, орон нутгийг ч мөн гартаа авмаар байна гэсэн эелдэг ухуулга.
                                                Оны арга ядсан уриа: “Түмнээ түшиж, төрийг хянана”
Энэ жилийн сонгуулиар төгс төгөлдөр гэмээр уран гоё хэлц үгээр ард түмний тархийг угааж, хуурах арга хүчээ авсан. Тухайлбал өнгөрсөн орон нутгийн сонгуульд МАН “Түмнээ түшиж, төрийг хянана”  хэмээн уриалга гаргасан. Сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнөх гашуун ялагдлаа санан байж ийм уриа сонгосон нь арга ядсан хүний эцсийн үг гэлтэй.  Олон жилийн ялалтын дараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээнэ гэдэг МАН-ын хувьд жинхэнэ сүйрэл байсан нь тодорхой.
Оны бялдуучлал
Хүн хэрхэн бялдуучилж болдгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгтээ Их аварга Д.Дагвадоржийг урихдаа уран яруу үзүүлэв. Агуу өвгөн найрагчийнхаар бол Асашёорюү аварга учраас зодоон цохион хийж байсан ч гэлээ сэтгүүлчид элдвээр дайрч доромжлох хэрэггүй юм байх. Эвий халаг болон эрхлүүлж, аваргыг нулимс дуслуулахад хүргээд авсан энэ хэсэг энэ онд газар аван яригдсан явдлуудын нэг байлаа.
                        Оны ялалт
Манай гаригийн долоон тэрбум хүний хүсэн хүлээдэг хамгийн аугаа их баяр наадмын нэг болох “Лондон-2012” зуны XXX олимпи энэ жил тохиосон. Уг олимпиос манай баг тамирчид хоёр мөнгө, гурван хүртэл медаль хүртэж төрийн алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандуулсан бахдам амжилттай байлаа.  Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээж,  32 жилийн дараа олимпийн татамаас  МУГТ Соронзонболдын Батцэцэг хүрэл медалийн эзэн болсон. Тэрээр чөлөөт бөхийн төрлөөр Монголдоо анхны эмэгтэй дэлхийн аварга болж байсан гарамгай тамирчин бөгөөд энэхүү хүрэл медалийг хүртсэнээр Олимпиос медаль авсан гурав дахь эмэгтэй тамирчин болсон юм. Харин олимпиос хос медаль хүртэж Монголын түүхэнд тодоор бичигдсэн эрхэм бол Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр.
Оны “боевик”
Эр улсын хооронд мөн ч их зодоон, цохион өрнөдөг. Бас мөн ч олон салаавч манай парламентын түүхэнд тэмдэглэгдэн үлдэж. Эдэн дундаас эрхэм гишүүн Г.Баярсайхан, экс гишүүн У.Хүрэлсүх хоёрын тулалдаан хамгийн онцлууштай нь. Угийн ил шулуухан, өөрийгөө чонотой зүйрлэдэг Г.Баярсайхан гишүүн уур бухимдлаа нуусангүй нь эрийн шийртэйнх. Бүгдэд нударга буулгаж, имижээ бүрдүүлж ирсэн У.Хүрэлсүх ч зангаа тавиагүй нь гайхах явдалгүй. Эцэст нь эрхэм гишүүний бүрэн эрхэд халдаж, танхайрсан хэргээр У.Хүрэлсүх Бүгд найрамдах уншуулахын даваан дээр Г.Баярсайхан гомдлоо татаж авснаар оны боевик тулаан өндөрлөсөн. Эрийн зангараг, хүний жудаг зааж эхнэр нь хүнд өвчтэй тэвдэж явахад эх орны хил нэвтрэх эрхээ хасуулчихсан байсан У.Хүрэлсүхэд ууч сэтгэл гаргасан эрхэм гишүүн Г.Баярсайханыг оны ууч хүнээр бас шалгаруулаад байгаа гэсэн шүү.
Оны хүчтэн
Арлын орны сүмо бөхийн дэвжээг Монголын хүчтнүүд  эзэгнэн буй энэ цаг үед МУ-ын гурав дахь, Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга төрсөн нь 2012 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Японы үндэсний бөхийн түүхэнд өөрийн нэрээ тод томруунаар үлдээж, дэлхий дахинд нэрээ дуурсгаад авсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж  хоёр башё дараалаан нэг ч уналгүй түрүүлж, сүмогийн оргил болсон ёкозүна цолыг гуядаж авлаа.   
Оны хит үг
Орших уу, эс орших уу? UBS телевизийн To be or not to be шоу уралдаан нийгмийн оюун санааны ертөнцөд гэгээ татуулсан гайхам төсөл байсныг заавал онцлохыг хүслээ. Урлаг, шашин хоёр нь хүний оршихуйн хүн орон зай юм бол орших, эс оршихыг шүүн тунгаасан эл шоу эгэл олонд ихийг ойлгуулсан нь шүүгчдийнх нь чадал чансаанд оршиж буй. Энэ шоуны нөлөө ч байсан биз, Драмын театрын өвөл цагийн хөшгийг нээсэн “Гамлет”-ын дуулиан ч нөлөөлөө биз, дээр доргүй Орших уу, эс орших уу гэж болж. Харин энэ үгийнхээ учир ухааныг хэр хэмжээнд ухаж мэдэж буйг харин таашгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • хамгийн хүн муутай адгийн гар ч энэ мод тарьдаггүй Баяраа ш дээ
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • bayrsaihan odoo yu we t1 huruulchaad
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • tiim shuu
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • dogi dogi
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025