Спортын шилдэгүүд

Монголын үндэсний олимпийн хорооны “Бөртэ чоно” шагнал гардуулах ёслолын ажиллагаа “Мираж” ресторанд болж Монгол улсын спортын шилдэг тамирчид болон дасгалжуулагчид нэгэн дээвэр дор чууллаа.  
Энэ жилийн санал асуулгад Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг 73 сэтгүүлч оролцож Монгол Улсын 2012 оны спортын шилдгүүдийг тодруулсан юм.

Шилдэг тамирчин
10 – Лувсандоржийн Баярсайхан, уулын спорт                     76 оноо
9 – Бишиндээгийн Урантунгалаг, байт харваа                        78 оноо
8 – Тунгалагийн Мөнхтуяа, чөлөөт бөх                                      82 оноо
7 – Баярсайханы Гүндаваа, шатар                                            119 оноо
6 – Пүрэвийн Бүрэнтөгс, үндэсний бөх                                     207 оноо
5 – Соронзонболдын Батцэцэг, чөлөөт бөх                              480 оноо
4 – Сайнжаргалын Ням-Очир, жүдо                                           496 оноо
3 – Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, бокс                                       543 оноо
2 – Нямбаярын Төгсцогт, бокс                                                     643 оноо
1 – Найдангийн Түвшинбаяр, жүдо                                            712 оноо
 
Шилдэг баг
Азийн элсний спортын наадмын хүрэл медальт Сагсан бөмбөгийн эрэгтэй баг
 
Шилдэг дасгалжуулагч
3 – Одвогийн Балжинням, жүдо        77 оноо
2 – Зэвэгийн Дүвчин, чөлөөт бөх      96 оноо
1 – Дашзэвэгийн Ганзориг, бокс      102 оноо
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Чимэг
    Тив дэлхийд нэрээ гаргасан залуусаа дэмжилгүй яахав Харин энэ залуучууд хайр дааж ард түмэндээ зүтгэх хэрэгтэй дээ өөр юу хэлэх вэ Мөнгөний бараа харангуут улс төр лүү гүйгээд орохгүй байх хэрэгтэй дээ
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025