Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж зарим эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа. Гэвч тоонд дотор үсэг цохиж явна гэгчээр “Никитон”-ы Бачка буюу Б.Батчулуун энгэртээ гавьяатын одон гялалзуулаад авав. Энэ мэдээ аль өчигдөрөөс л ард түмний дунд түймэр мэт тархаж өөч нэг нь түүнийг “шоолж”, өөр хоорондоо учирлаж суусан. Үнэхээр ч Бачка рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан ч ийн гавьяат жүжигчин болно чинээ хэн санах билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Никитон” Бачка гэхээр нэг л сонин, сэтгэлд багтаж өгөхгүй байгааг нуух юун. Яг л Америкын гавьяат жүжигчин Майкл Жексон гэж буйтай адил. Ямартаа ч Бачка гавьяатдаа уран бүтээлийн амжилт хүсье. Нэг л эвгүй
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж зарим эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа. Гэвч тоонд дотор үсэг цохиж явна гэгчээр “Никитон”-ы Бачка буюу Б.Батчулуун энгэртээ гавьяатын одон гялалзуулаад авав. Энэ мэдээ аль өчигдөрөөс л ард түмний дунд түймэр мэт тархаж өөч нэг нь түүнийг “шоолж”, өөр хоорондоо учирлаж суусан. Үнэхээр ч Бачка рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан ч ийн гавьяат жүжигчин болно чинээ хэн санах билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Никитон” Бачка гэхээр нэг л сонин, сэтгэлд багтаж өгөхгүй байгааг нуух юун. Яг л Америкын гавьяат жүжигчин Майкл Жексон гэж буйтай адил. Ямартаа ч Бачка гавьяатдаа уран бүтээлийн амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна