ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү саяхан “Гэртээ харих зам” анхны тоглолтоо хийсэн. Тоглолтын оргил хэсэг нь Амархүү амраг бүсгүйгээ танилцуулж, тайзан дээр хайрын үнсэлт илгээсэн мөч байлаа. Час улаан даашинзтай, өндөр гоолиг энэ бүсгүйг О.Ариунзул гэдэг бөгөөд загвар өмсөгч. Тэд “Big Bish” кинонд тоглохдоо танилцаж, дотносон аж. Хэсэг орос бүсгүйтэй хайрын романс хэлхсэн дуучин маань ийнхүү Монголдоо тав тухтай суурьших нь тодорхой боллоо. Түүний дараагийн дурлалт бүсгүй нь ээж нь. “Ээжээ, ээж” хэмээн танхим доргитол хашгирч, цэцгийн баглаа барьсан энэ хатагтайг .......... гэдэг. Эргэлдсэн алаг нүдтэй, гуниглангуй харцтай энэ хатагтай Амархүүгийн эмэгтэй хувилбар гэмээр адилхан юм билээ. 

Сэтгэгдэл (1)