“Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн”-д оролцогчдод автобусаар үйлчилнэ

Шинэ жилийн баярын өдрүүд буюу энэ сарын 29,30, 31 болон 2013 оны нэгдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагт хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд үйлчлэх юм байна.
Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарна. Харин энэ оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд оролцосон иргэдэд зориулан их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын талбайн урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025