2012 оны 12-р сарын 25-ны үдэш Монголын чадварлаг, авьяаслаг сэтгүүлчид нэгэн дээвэр дор чуулж, шилдгүүдээ шалгаруулсан “Болор үзэг-2012” наадмаас оны шилдэг сэтгүүлээр шалгарч, Болор үзэг гардаад буй “Гранд” сэтгүүлийн шинэ жилийн дугаар худалдаанд гарчээ. Цаг явах тусам сэтгүүлзүйн ертөнц дэхь орон зай, нэр хүндээ улам бататгасаар буй “Гранд” сэтгүүлийн 29 дэхь дугаар элдэв жижиг мэдээнээс илүүтэй багц, тойм мэдээллүүдээр дүүрэн уншигчдынхаа гар дээр хүрч байгаа юм. “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг хийх болсноор өнгөрсөн оны онцгой хүмүүсийн нэг байж, олны анхаарлын төвд зүй ёсоор багтах болсон хатагтай П.Анужинтай хийсэн сонирхом ярилцлага, жил бүрийн 12-р сард сүр дуулиантай болдог “Гоёл” наадмын эргэн тойрон дахь сонин хачин, Монголын үзэсгэлэнт үе үеийн топуудын хэн нь хэн бэ гэдгийг энд багтаажээ. Мөн цагтаа загварын хүүхнүүдээр хүрээлүүлж явсан жаатай, зайтай эрсийн нэг “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, гэргий П.Цолмон, өмнөх эхнэрүүдээсээ өрх тусгаарлаж, 2 дахь амьдралдаа хөл тавьсан бизнесмэн ноёдын эрх хүргэчүүд болон оны онцлох үйл явдлуудыг нэрлэсэнийг та бүхэн “Гранд”-ын хуудаснаас олж харах боломжтой. Мэдээж айлчлан ирж буй 2013 оны Өрнийн зурлагаа цогцоор нь унших боломжийг зөвхөн “Гранд” таньд олгож байгаа юм. Дашрамд дуулгахад “Гранд” сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа учраас Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангуудаар захиалж унших боломжтой. “Гранд”-ын баярын дугаар таны гарт
2012 оны 12-р сарын 25-ны үдэш Монголын чадварлаг, авьяаслаг сэтгүүлчид нэгэн дээвэр дор чуулж, шилдгүүдээ шалгаруулсан “Болор үзэг-2012” наадмаас оны шилдэг сэтгүүлээр шалгарч, Болор үзэг гардаад буй “Гранд” сэтгүүлийн шинэ жилийн дугаар худалдаанд гарчээ. Цаг явах тусам сэтгүүлзүйн ертөнц дэхь орон зай, нэр хүндээ улам бататгасаар буй “Гранд” сэтгүүлийн 29 дэхь дугаар элдэв жижиг мэдээнээс илүүтэй багц, тойм мэдээллүүдээр дүүрэн уншигчдынхаа гар дээр хүрч байгаа юм. “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг хийх болсноор өнгөрсөн оны онцгой хүмүүсийн нэг байж, олны анхаарлын төвд зүй ёсоор багтах болсон хатагтай П.Анужинтай хийсэн сонирхом ярилцлага, жил бүрийн 12-р сард сүр дуулиантай болдог “Гоёл” наадмын эргэн тойрон дахь сонин хачин, Монголын үзэсгэлэнт үе үеийн топуудын хэн нь хэн бэ гэдгийг энд багтаажээ. Мөн цагтаа загварын хүүхнүүдээр хүрээлүүлж явсан жаатай, зайтай эрсийн нэг “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, гэргий П.Цолмон, өмнөх эхнэрүүдээсээ өрх тусгаарлаж, 2 дахь амьдралдаа хөл тавьсан бизнесмэн ноёдын эрх хүргэчүүд болон оны онцлох үйл явдлуудыг нэрлэсэнийг та бүхэн “Гранд”-ын хуудаснаас олж харах боломжтой. Мэдээж айлчлан ирж буй 2013 оны Өрнийн зурлагаа цогцоор нь унших боломжийг зөвхөн “Гранд” таньд олгож байгаа юм. Дашрамд дуулгахад “Гранд” сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа учраас Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангуудаар захиалж унших боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна