“Болор үзэг-2012”-ын шилдгүүд

Он оны эцэст хүн бүр нэгэн жилд хийж бүтээснээ үнэлж цэгнэн, шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Ард түмэнд үнэн бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд цаг нартай уралдан ажилладаг сэтгүүлчид 2012 оны 12-р сарын 25-ны үдэш “Болор үзэг-2012” наадмаа уламжлал ёсоороо зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оор дэлхийг тойрон аялж, өнгөрсөн ирээдүйгээ дэнсэлсэн энэ үдэш арга хэмжээний хөлөг онгоц Монгол улсын нийслэл Улаанбаатараас хөдөлж алдарт Францын Парис, үзэсгэлэнт Маями арал, хүйтний туйл Антрактид, эрх чөлөөний домог Ибиза, дэлхийн халуун бүс Иракаар саатаад Улаанбаатартаа эргэн саатсан.  Энэхүү “Мөрөөдлийн хөлөг онгоц”-нд манай “Гранд” сэтгүүлийн хамт олон ч багтаж, үзэг нэгт андуудтайгаа дэлхийг тойрон аялалаа. Гэхдээ бид зүгээр аялаагүй, өнгөрсөн он жилүүдэд хийж бүтээсэн бүхнээ дүгнүүлж, шилдгийн шилдгээр тодорч, “Болор үзэг”-ийн эзэн болсон юм. Чанартай зүйлийн үнэ цэнэ цаг явах тусам баттай байр сууриа тодорхойлж байдаг тэр л жамаар “Гранд” сэтгүүлийн амжилт урагшилж буй энэ цаг үед Монголын №1 сэтгүүл болсныг энэхүү шагнал тодорхойлох биз ээ.
Ингээд “Болор үзэг 2012” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг сэтгүүл
1. “Гранд” сэтгүүл
2. Инфо” сэтгүүл
3.“Майнинг инфо жоурнал”сэтгүүл

Телевизийн шилдэг бүтээлээр

1. “Монгол comment” нэвтрүүлэг ТВ 9 телевиз
2. “Эгэл амьдралын мөр”-МҮОНТВ
3. “Толь мэдээллийн хөтөлбөр” ТВ 8 телевиз
4. “Монгол тулгатны зуун эрхэм” - “Нero entertaiment”
5. “Хүсээгүй бас хүсэхгүй” –Х.Эрдэнэбулган “ММ агентлаг”
6. “Ди Би Эс” телевиз /Дархан/

Радиогийн шилдэг бүтээлээр

1. “Архинаас тойрох ардын ухаан”- П.Чимэдрагчаа “Лавайн эгшиг” радио
2. “Аялаагүй бүүвэй” хөтөлбөр -Амарсанаа –“Гэр бүлийн радио”
3. “Баримт” эрэн сурвалжилсан нэвтрүүлэг –“МҮОНР”
4. “Сурвалжит монгол” цуврал нэвтрүүлэг Ц.Сосорбурам –“МҮОНР”

Сонины шилдэг бүтээлээр

1. “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ”-цуврал -Э. Хүрэлбаатар /”Өдрийн сонин”/
2. “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол” цуврал- Д.Оюун-Эрдэнэ /”Өнөөдөр” сонин/
3. “Ундны усны сав удам таслах хор дагуулж байна”- Ч.Болормаа /”Зууны мэдээ” сонин/
4. “Хэрэгждэггүй хууль сэтгэл хуурахаас хэтрэхгүй”- Ч.Болортуяа /”Өдрийн шуудан” сонин/
5. “Хөндүүр сэдэв” цуврал –Хөвсгөл аймгийн “Далай ээж” сонин

Сайтын шилдэг бүтээлээр

1. “Шороотой хутгалдсан эрүүл мэнд” Ч.Дашдэлэг /gogo.mn/
2. “Ялж ялагдаж сураагүй хоёрын тэмцэл” /News.mn/
3. “Үндэсний спортын цуврал” Б.Ганпүрэв /hiimori.mn/
4. “Х.Түц хамтлагийн жүжигчин Бархүүгийн бяцхан охины зургийг худалдан авлаа” /chuhal.mn/

Фото шилдэг бүтээлээр

1. “Хүний амь замын түгжрэлээс үнэтэй” - Г.Аргуужин
Сэтгүүлзүйн шүүмж
1. Телевизийн нийтлэл нэвтрүүлгийн хэл найруулга, хэрэглээ соёлын зарим асуудал” -Б.Нацагдорж /МҮОНТ/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • грандад амжилт хүсье
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025