Үзэгчдийн хоног тоолон хүлээж буй “Ану хатан” киноны дуу, клиптэйгээ бэлэн болжээ. “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” хэмээх эл дууны үг, аяыг гитарчин Л.Өлзий-Орших бичиж, “Хурд” хамтлаг дуулжээ.Клипний зураг авалтыг Галдан сэтгэлтэй бүсгүйгээ ах Сэнгэ хунтайждаа алдаад ногоон дарь эх бэлэглэчихээд Цастын орны зүг алсран одож байгааг харуулсан талд хийсэн аж. Дууны зохиогч Өөжгий клипнийхээ зургаа өөрөө авч эвлүүлгийн найруулагчаар нь ажиллажээ.



Сэтгэгдэл байхгүй байна