“Universal” залуу

Хайр яагаад ийм зөөлөн юм бэ
Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?”
хэмээн хэн хүнгүй амандаа аялах. Энэ дууны эзэн, хүн төрөлхтний мөнхийн сэдэв агуу хайрын үнэ цэнэ, утга учрыг магтан дуулж яваа залуу дуучин А-Сооl хэдийнэ хайрын эрэгтэй дууч өргөмжлөл авчээ. Магадгүй Б.Анхбаяр хайрын зөөлнийг, хайрын үнэ цэнийг мэдэрч уран бүтээлээ туурвидаг биз. Тиймээс уран бүтээл бүхэн нь амьдралын үнэнийг, бас сайхныг хүмүүсийн сэтгэлд хүргэдэг болов уу. Ер нь сүүлийн үед түүний дуулсан дуу бүхэн нь хит болсон гэхэд хилсдэхгүй. Дуу бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж, энгийн хэрнээ эгэлгүй амьдралыг дуулж яваа,  өвөрмөц содон хоолойгоор олонд хэдийнээ танигдсан дуучин маань саяхан “Цэцэгчний хүслэн” дууг шинэчлэн дуулж сонсогчдынхоо сонорыг мялаагаад амжсан. Ажил хэрэгч, аливаад хөрвөх чадвартай энэ залуу оюутан ахуйдаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд багшилдаг байснаас гадна “Next star” студид менежер, бүжгийн багшаар ажиллаж байсан тун ч авьяаслаг, арвин туршлагатай нэгэн. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, удирдана, бас болоогүй ээ нүдний шил цуглуулна гээд аргагүй л “Universal” энэ залууг “Их засаг” их сургуулийн маркитенгийн албаны даргаар ажилладаг бас багшилдаг гэдгийг харин тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Харин  дуучин залуу маань “Эм-Aудио” дуу бичлэгийн студитай бөгөөд шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжин ажилладаг гэнэ лээ. Түүгээр ч барахгүй Монголынхоо нэрийг дэл¬хийд дуурсгаж буй хүнд дуу¬гаа¬раа тайтгарал өгдөг гээд бод доо. Кикбоксчин  “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан түүний дууг тулааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж бяса묬¬гахдаа сонсдог бай¬сан талаараа нэгэнтээ ам алдсан. Үнэхээр ч урлаг өөрөө дутуу бүхнийг нөхөж өгдөг гэдгийн нэг жишээ энэ биз. Мөн “Их Засаг” сургуулийн ажлаа амжуулахын хажуугаар дотны анд Н.Учрал буюу залуусын мэддэгээр Тимоны “Royal HD” телевизийн ажилд ч ханцуй шамлан орж, зарим үед нэвтрүүлэг ч хөтлөн явуулж буй харагддаг. “Universal” төрнөө гэж...




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025