Дэд Ерөнхийлөгч

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан болж Удирдах Зөвлөлийн гишүүн Х.Булгантуяаг жендэр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Х.Булгантуяа нь Австрали болон Турк улсад ерөнхий боловсрол эзэмшин, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Түүгээр ч барахгүй Х.Булгантуяа АНУ-ын Yale University-д Олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Дэлхийн банк болон Оюутолгой төсөл дээр удирдах ажил хийж байсан чадварлаг бүсгүй аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025