

Жил бүрийн зул сарын баяраар хамгийн их эгшиглэдэг дуу бол яах аргагүй Их Британиийн Wham! Хамтлагийн “Last Christmas” болон алдарт дуучин Mariah Carey - All I Want For Christmas Is You хэмээх дуунууд билээ. Энэхүү хоёр дуу нь шинэ жил болгоноор эгшиглэдэг хэзээ ч уйдхааргүй хит дуунууд мөн билээ. Ингээд бид бүгдийн сайн мэдэх шинэ жилийн сүлд дууны нэг "Last Christmas" болон “All I Want For Christmas Is You” дуунуудийн орчуулгыг хүргэж байна
Wham - Сүүлчийн зул сар
Өнгөрсөн зул сарын баяраар
Өөрийн зүрхээ би чамд зориулсан
Гэвч маргааш нь л чи зүрхийг минь буцааж шидсэн
Гэнэхэн бодлоор би даанч чамд дурласан
Харин энэ жил нулимсан далайд живихгүйн тулд
Хамгаас онцгой нэгэнд л би сэтгэл алдрах болно
Нэгэнтээ зоригловч, хоёронтоо ухраад байх юм
Биеэ чамаас холдуулсан ч, харцаа холдуулж хүчрэхгүй юм
Надад хэлээч хонгор минь, чи намайг санаж байна уу?
Бүтэн жил өнгөрчээ, санахгүй байх чинь аргагүй
Бэлэгний хайрцган дотор нандигнан хийж илгээсэн
"Би чамд хайртай" гэсэн зурвас чин сэтгэлийнх байсансан
Тэр үед би ямар тэнэг байснаа ухаарсан ч
Тэсгэл алдуулам нэг л үнсэлт чинь намайг
Тэнэг болгочих чадалтай, дахиад л...
Дахилт:
Өнгөрсөн зул сарын баяраар
Өөрийн зүрхээ би чамд зориулсан
Гэвч маргааш нь л чи зүрхийг минь буцааж шидсэн
Гэнэхэн бодлоор би даанч чамд дурласан
Харин энэ жил нулимсан далайд живихгүйн тулд
Хамгаас онцгой нэгэнд л би сэтгэл алдрах болно
Өрөө дүүрэн алжаасан нүдтэй найзуудынхаа дундуур
Чамаас, бас чулуун зүрхнээс чинь нуугдан тэнүүчлэнэ
Тэнгэр минь, би чамд ямар ч их итгээ вэ дээ?
Тэгтэл би чиний хувьд дэрлээд уйлах түшиг төдий байж
Сэтгэлдээ дүүрэн галтай дурласан эрийн зүрхийг
Сийчиж орхисон бүсгүй үр нь чи!
Гэхдээ би одоо жинхэнэ хайраа олсон
Гэнэдэж дахин чамд хууртахааргүй болсон!
Дахилт:
Өнгөрсөн зул сарын баяраар
Өөрийн зүрхээ би чамд зориулсан
Гэвч маргааш нь л чи зүрхийг минь буцааж шидсэн
Гэнэхэн бодлоор би даанч чамд дурласан
Харин энэ жил нулимсан далайд живихгүйн тулд
Хамгаас онцгой нэгэнд л би сэтгэл алдрах болно
Шархалсан зүрхийг минь гартаа атгаад
Шатаж байгааг нь ажиглаач...
Чамд зориулсан нэг л өдрийн хайраараа би
Надад зүрхээ өгч чадах өөр бүсгүйг хайрлана
Wham - Last Christmas
Last Christmas, I gave you my heart
But the very next day, You gave it away
This year, to save me from tears
I"ll give it to someone special
Last Christmas, I gave you my heart
But the very next day, You gave it away
This year, to save me from tears
I"ll give it to someone special
Once bitten and twice shy
I keep my distance but you still catch my eye
Tell me baby do you recognise me?
Well it"s been a year, it doesn"t surprise me
(Happy Christmas!) I wrapped it up and sent it
With a note saying "I Love You" I meant it
Now I know what a fool I"ve been
But if you kissed me now I know you"d fool me again
Chorus
A crowded room, friends with tired eyes
I"m hiding from you and your soul of ice
My God I thought you were someone to rely on
Me? I guess I was a shoulder to cry on
A face on a lover with a fire in his heart
A man undercover but you tore me apart
Now I"ve found a real love you"ll never fool me again
Chorus
A face on a lover with a fire in his heart
A man undercover but you tore me apart
Next year
I"ll give it to someone, I"ll give it to someone special
who"ll give me something in return
hold my heart and watch it burn
I"ve got you here to stay
I can love you for a day
I thought you were someone special
<a href="<iframe width="420" height="315" src="http://www.youtube.com/embed/yXQViqx6GMY?rel=0" frameborder="0" allowfullscreen></iframe>"</a>
Mariah Carey - Би энэ зул сараар чамайг л хүсэж байна
Энэ зул сарын баяраар би
Ихийг хүсэхгүй ээ
Гацуур модны доор тавьсан
Ганган бэлэгнүүд ч надад хамаагүй
Чиний бодож байгаагаас ч илүүгээр
Чин сэтгэлээсээ би чамайг л
Өөрийн болгомоор байна
Цорын ганц энэ хүслийг минь биелүүлээч
Зул сараар миний хүсэж байгаа ганцхан хүн бол
ЧИ!
Энэ зул сарын баяраар би
Ихийг хүсэхгүй ээ
Гацуур модны доор тавьсан
Ганган бэлэгнүүд ч надад хамаагүй
Задгай галын дээр би
Оймсоо өлгөх шаардлагагүй
Санта Клаус тоглоом өгсөн ч
Одоо намайг баярлуулахгүй
Чиний бодож байгаагаас ч илүүгээр
Чин сэтгэлээсээ би чамайг л
Өөрийн болгомоор байна
Цорын ганц энэ хүслийг минь биелүүлээч
Зул сараар миний хүсэж байгаа ганцхан хүн бол
ЧИ!
Би энэ зул сараар бусдын адил
Цас ороосой ч гэж хүсэхгүй байна
Би зүгээр л, чамайгаа ирж үнсэхийг хүлээгээд
Цагаан борзны* доор зогссоор л байх болно
Хүссэн бэлэгнийхээ жагсаалтыг бичээд
Хүйтний орон руу илгээхгүй, би
Чарга хөлөглөсөн
Цаа бугануудын
Жингэнэхийг сонсох гэж
Шөнөжин сэрүүн хонохгүй
Энэ үдэш чи л миний дэргэд байж
Энгэрээр минь тэвэрч дулаацуулаасай гэж хүсч байна
Хүсэхээс өөр би юу хийж чадах билээ?
Зул сараар миний хүсэж байгаа ганцхан хүн бол
ЧИ!
Хаа сайгүй олон өнгийн гэрэлнүүд
Хачин тодоор гялалзаж
Хонгор хүүхдүүдийн инээд
Хорвоо дэлхийг сэрээж
Хүн болгон дуулж,
Хонх болгон дуугарч байна
Санта, та надад түүнийг минь аваад ирээч
Санаад байна, хайртыг минь аваад ирээч, гуйя
Энэ зул сараар би тийм ч их юм хүсэхгүй ээ
Энэ л миний ганцхан хүсэл
Хайрт түүнийгээ
Хаалганыхаа гадаа
Зогсож байгаагаар
Харахыг хүсэж байна
Чиний бодож байгаагаас ч илүүгээр
Чин сэтгэлээсээ би чамайг л
Өөрийн болгохыг хүсэж байна
Цорын ганц энэ хүслийг минь биелүүлээч
Зул сараар миний хүсэж байгаа ганцхан хүн бол
ЧИ!
Mariah Carey - All I Want For Christmas Is You
I don"t want a lot for Christmas
There"s just one thing I need
I don"t care about the presents
Underneath the Christmas tree
I just want you for my own
More than you could ever know
Make my wish come true
All I want for Christmas is...
You
I don"t want a lot for Christmas
There"s just one thing I need
I don"t care about the presents
Underneath the Christmas tree
I don"t need to hang my stocking
There upon the fireplace
Santa Claus won"t make me happy
With a toy on Christmas day
I just want you for my own
More than you could ever know
Make my wish come true
All I want for Christmas is you
You baby
I won"t ask for much this Christmas
I don"t even wish for snow
I"m just gonna keep on waiting
Underneath the mistletoe
I won"t make a list and send it
To the North Pole for Saint Nick
I won"t even stay awake to
Hear those magic reindeers click
"Cause I just want you here tonight
Holding on to me so tight
What more can I do
Baby all I want for Christmas is you
Ooh baby
All the lights are shining
So brightly everywhere
And the sound of children"s
Laughter fills the air
And everyone is singing
I hear those sleigh bells ringing
Santa won"t you bring me the one I really need
Won"t you please bring my baby to me...
Oh I don"t want a lot for Christmas
This is all I"m asking for
I just want to see my baby
Standing right outside my door
Oh I just want you for my own
More than you could ever know
Make my wish come true
Baby all I want for Christmas is...
You
Сэтгэгдэл байхгүй байна