Монголын жүдо бөхийн хөгжилд хамгийн их хувь нэмрээ оруулж буй эрхэм бол Х.Баттулга сайд. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МЖБХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин Халтмаагийн Баттулга хэмээх насандаа баймгүй бие хаа, сэтгэл зүрхтэй энэ эрхэм идэр залуу насаа бөхийн спортод зориулж, самбо бөхийн дэлхийн аварга болж байсан удаатай. Тиймдээ ч тэр өдгөө олимпи, дэлхийн аваргууд төрөхөд хөрөнгө мөнгөний тус дэм үзүүлэхийн зэрэгцээ бэлтгэл сургуулилтанд нь хүртэл хамтран зааж зөвөлдөг гавьяатан. Харин энэ удаа сайд маань нилээн албан маягаар өчилт хийж байгаа бололтой. Магадгүй ордоноос шууд ирсэн байх.
Сэтгэгдэл байхгүй байна