Завгүй Дон Жуан

Нэгэн үе "Хувьсал" продакшны гол дүр төрх байсан  жүжигчин  Ууганаа энэ цагийн эмэгтэйчүүдийн эрлэг гэх нэр хочтой болоод буй. Кинонд тоглосон хүүхэмсэг эрийн дүр бүтээдэг тэрээр хаа ч явсан хүүхнүүдийн гарыг үнсэж, нуруу мэхэсхийн мэндэлдэг нь нүүдэлчдэд байдаггүй хаа холын франц соёлын хэлтэрхий. Эмэгтэйчүүдийг хүндэтгэхдээ шалиг ч юм шиг аяглах ийм типийн соёлыг Дон Жуаных гэдэг билээ. харагддаг. Хамгийн соёлтой, боловсон залуус ийм байдаг хэмээн европчууд үзэх. Тэгэхээр Ууганаа яах аргагүй залуухан монгол Дон Жуан байх нь. Тэр ааш араншин шигээ авьяасын тухайд ч элдэвтэй эр. Хөтөлнө, дуулна, жүжиглэнэ, танхимыг ёстой байлдан дагуулна. Түүний хөтлөлтөд сүрхий оюун ухаан байхгүй ч мэдрэмж, хөгжингүй байдал дүүрэн байдаг нь аргагүй залуу дэвэргэн сэтгэлийнх гэлтэй. Шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд Ууганаагийн ханш ч тэнгэрт хадаж, урилга заллаганд ч дараастай байгаа гэсэн.
Топ модель Д.Пүрэвсүрэн,  жүжигчин Г.Отгонцэцэг нартай СУИС-ийн нэг анги тэрээр амьдралын ханиа ангиасаа сонгосон нь Б.Уянга хэмээх энэ бүсгүй. Өвөрмөц эрлийздүү төрхтэй жүжигчин бүсгүй Ууганаад 2 хүү төрүүлж өгсөн. Бэл хөрөнгөтэй, боловсрол мэдлэгтэй гэр бүлээс гаралтай Б.Уянга бүсгүйн тал “Валентины захидал” киног продюсерлэж, хосууд кинондоо тоглосон нь Ууганаад СТА цол тэмдэг авчирсан. Гэвч Б.Уянга мэргэжлээ орхин, барилгын компанид ажилладаг нь эр нөхрийнхөө карьерыг бодсон хэрэг байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Рита
    сайхан залуу сайхан залуу дур булаам
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • yun erliiz tsarai we bdg l mgl huuhen l bna shdee hudlaa yum bichej bhin
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • ehner ni neeree dendvv tsarai muutaimaa yag hugshin hujaa hvvhen
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025