Дээгий хамтлаг байгууллаа

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн шинэ хамтлаг байгуулж, рок попын урлагт хүч үзүүлэхээр бэлдээд байгаа аж. 21-23 насны авьяаслаг дөрвөн бүсгүйг сонгож ийн бэлэн болоод байгаа юм байна.
Байсхийгээд л зодоон цохионы хэрэгт холбогдож, хайртай гэргий¬дээ хүртэл  гар хүрчихдэг гэх зэмлэл хүртдэг Дээгий “Би эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдэлдэг” хэ¬мээн ярих дуртай. Тиймдээ ч урлагт хөл тавих гээд хараахан аргаа олохгүй яваа бүсгүйчүүдэд туслах ажилдаа ханцуй шамлан оржээ.
Дуучин залуу шинэхэн хамт¬лагийнхаа гишүүдийг “барби” хэмээн өхөөрддөг бөгөөд анхны уран бүтээлд өөрөө хамтран дуу¬лахаар төлөвлөж байгаа гэнэ. Ирэх оны эхний улиралд багтаан Дээгийгийн барбинууд амилж, мэргэжлийн дуучдын ид хавыг гайхуулах аж. Сүүлийн үед шинээр гарч ирж буй охидуудын хамтлаг ам баридагаараа алдар нэр нь мандан бадарч байгаа гэхэд болно. Харин энэ асуудал хэтэрхий газар авч тусгай хууль гаргах дээрээ тулж дуучид гэсэн гаднаа гяланцаг дотороо паланцаг гэдэг л энэ байх даа гэж халаглаад байгаа.  Зарим нь энэхүү шинэ хамтлагийг ам барьж дуулдаг тайзны гоёл чимэглэлүүд мөн бишийг нь харах л үлдлээ гэж буй.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025