Хүүг барьцаалсан этгээд баригджээ

Дархан-Уул аймагт найман настай хүүг барьцаалж эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг саяхан гарсан билээ. Хүүг сургуулийн хашаанаас нь барьцалан авч явж бүтэн, 30 цагийн турш барьцаалсан этгээд хүүгийн ээжтэй садан төрлийн холбоотой нэгэн аж. Түүнийг Г.Энх-Од гэдэг бөгөөд 29 настай юм байна.Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг  тэрээр Дархан-Уул аймгийн ТВ-12 телевизийн захирал юм байна. Хэргийг эргэн сануулахад, гэмт этгээд хүүг нь 30 цагийн турш барьцаалж, эцэст гэрийнх нь гадаа орхиод зугтсан юм. Хүүгийн мэдүүлснээр барьцаалагч гэрийнх нь гадаа хүүг орхиж явахдаа “Эргэж харж болохгүй. Харвал буцаагаад аваад явна шүү. Гэртээ ор” гэж хэлээд явсан гэдэг.
Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж гэмт хэрэгтэнг илрүүлж чадсан юм. Гэмт этгээд дугаараа нууцалсан утаснаас салгаж, мөнгө нэхэж байсан бөгөөд, цагдаа нар нууцалсан дугаарыг хэний дугаар болохыг тогтоохоор ажиллаж, бүх үүрэн телефоны компанид хүсэлт гаргахад “Мобиком” корпорациас бусад нь зөвшөөрсөн талаар цагдаагийнхан мэдээлж байсан.
Г.Энх-Одод Эрүүгийн хуулийн 112.1-д зааснаар буюу “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьж хүнийг барьцаалсан” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Мобиком” корпорацийн удирдлагуудыг мөрдөн байцаалтад саад учруулсан гэдэг үндэслэлээр саатуулсан байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Admin
    Uaanaa ene Tsolmongiin Nuhur bn shd yaj iim yum hj chadvaaaaa
    2013 оны 12 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025