Малала охин коллежийг өөрийн нэрээр нэрлэхээс татгалзав

Пакистаны өсвөр насны бяцхан охин Малалаг танихгүй хүн  ховор болжээ. Дөнгөж арван нэгэн настайгаасаа эхлэн хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн дуу хоолой болж чадсан түүний эр зориг тэсвэр тэвчээрийг үнэлж буй сая сая дэмжигчид нь эргэн эх нутагтаа ирхэийг нь хүлээж байгаа. Одоо тэрээр Их Британийн Брингхамын нэгдсэн эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын наймны өдөр Талибанчуудын бууны суманд өртөж хүзүүндээ хүнд шарх авсан. Одоо харин түүний биеийн байдал сайжирч алхаж, ном уншиж, хоол цайгаа ууж чаддаг болсон тухай эмнэлгийн удирдлагууд мэдээлж байна. Энэ баяртай мэдээг дуулан охины төрсөн Мигора тосгоныхон нэгэн коллежийг Малалагын нэрэмжит коллеж болгон өөрчлөх санал гаргасан ч охин энэ хүсэлтийг нь дэмжээгүй аж.
Хотын удирдлагууд ч мөн Малалагийн нэрээр нэрлэх нь түүний цаашдын амьдралд аюултай гэж үзсэн байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025