БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч

БНСУ-ын түүхнээ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, манай УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс  шинэхэн Ерөнхийлөгч, хатагтай Пак Гён Хэ-д хандаж, баяр хүргэсэн илгээлтийг өчигдөр явуулсан байна.
Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал тань Ази тивд түүхийн шинэ хуудас нээсэн сэтгэл хөдлөм үйл явдал гэдгийг УИХ-ын бүсгүйчүүд онцлоод, эрхэм хүндтэй шинэ албанд нь амжилт хүсч, ард түмэн, улс орондоо ихийг хийж бүтээхийг төрийн тэргүүн хатагтайд  хүсэн ерөөжээ.    
2013 оны босгон дээр БНСУ-д эмэгтэй улс төрч хүнд сорилтыг давж,  ялалт байгуулсан нь үдэж буй 2012 оныг онцгой жил болгож байна хэмээн  манай эрхэм гишүүн  бүсгүйчүүд илгээлтдээ дурдсан байна. Ийнхүү БНСУ анх удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байгаа бөгөөд тус Ерөнхийлөгч Паг Хён Хё улсын ерөнхийлөгч болсоноор хойд, өмнөдийн маргаанийг цэглэж эвцэлдүүлэхийг эцэсээ хүртэл үзэх болно гэж ам гарсан билээ. Тэгвэл ирэх дөрвөн онд хойд, өмнөд Солонгос хоёр улс нэг улс болохыг харах л үлдлээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025