Сүлжээчин сүрхий бантав

"Орифлейм"-ийн Оюунгэрэлийг мэдэхгүй, танихгүй, хараагүй хүн гэж байхгүй. Ялангуяа сүүлийн үед түүний номлол, айлдварыг хүмүүс хангалттай сонссон. Нэг үе ордонд орж "Орифлейм"-ийн сүлжээг дэлгэрүүлэх шахсан энэ хатагтай бараг л бүх сонин, телевизэд ярилцлага өгөх болсон. Юуны талаар, хэний төлөө, юу ярьсан бэ гэхээр тэр бидний төлөө тэнхээ мэдэн айлдаж байгаа. Анхандаа  “дэлхий сүйрнэ сонгууль болохгүй” хэмээн ярьж, хэлж явсан түүнийг таамаглал талаар болж өнөөдрийг хүрсэн. Түүний дараагаар гэр, лаа шүдэнзээ бэлд, 12 дугаар сарын 21 гэхэд галав юүлж, дэлхий шинэ эзэдтэй болох тухай алд дэлэм санаа алдан өгүүлсэн. Гэвч мань  хүн сүүлдээ бантсан уу шал өөр юм ярих болсон. “2012 оны 12 сарын 21 бол дэлхийн төгсгөл биш, харин хүн төрөлхтөн хөгжлийн шинэ эрин-уураг тархиар биш, харин зүрх, сэтгэлээрээ амьдардаг эринд шилжинэ гэж үзэж байна. Харин дэлхийн төгсгөлийг Майячууд 4772 он гэж тодорхойлсныг Оросууд ард түмэндээ аль хэдийн хэлээд ойлгуулчихсан байгаа шүү дээ. Тэр болтол 2762 жилийн хугацаа байна даа. Өнөөдөр айдас хүйдэст автаад дэлхий сөнөнө гэж бодоод байх нь мэдээллээс их хол байдгийн маань л гай юм даа. Алтан бумбын эрин бол Монголчуудын эрин гэж олон хүн ярьж байгаа” хэмээж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ТХ
    ТХ МАНГАР МӨРТӨӨ БАЯН ШААСАН
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • Yostoi muuhai haymdhan budsan delbertsen avgai hamar mamariig ni ee yooooy
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • Yostoi muuhai haymdhan budsan delbertsen avgai hamar mamariig ni ee yooooy
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025