О.Магнай шиг “од” Монголд маш ховор. Хаана хүн амьтан, хүүхэн шууханы эрх зөрчигдөж байна, мань Магнай байж л байна. Асуудалгүй болсон. Амьдрал тэр чигээрээ О.Магнайгийн хараа хяналтан дор хөгжиж, дэвжиж байгаад магнай хагартал баярлах хүн олон. Юун нөгөө шударга Ерөнхийлөгч мантай. Магадгүй О.Магнайг Ерөнхийлөгчид үзвэл дэмжих хүн олон байх шүү. Энэ онд тэнгэрээс буусан элч нь тэр О.Магнай гээд л хүмүүсийн хандлага түүнлүү чиглэсэн. Сүүлдээ бүр охид бүсгүйчүүд ч түүнийг зүгээр байлгахаа больсон гэнэ лээ. Мань хүний твиттер хуудас ч бөөн ачаалал байдаг сурагтай байсан. Тэгтэл О.Магнайг бус О.Магнай өөрөө охидыг өдөж суудаг юм биш үү гэж бодлоо. Яагаад гээч... та доорх твиттер хуудсыг хар. 
Сэтгэгдэл байхгүй байна