“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гарч эхэлснээсээ хойш сенсааци тарьж эхэлсэн. Хөтлөгч Анужин бүсгүй олны танил одуудаас ялгагдахааргүй хэвлэл мэдээлэлийн баатар болж мандан бадарсан. Анужин гэхээр өдгөө танихгүй хүн үгүй биз. Ямар сайндаа “Бурханлаг” гэх үг Анужингийн үг гэж хэлэх болж гадуур. Цэнхэр дэлгэцээр энэхүү нэвтрүүлгээ хөтлөгч хийж гарахдаа хэтэрхий хэлбэрчилж, дээрээс нь асуултаа зөв тавьж чадахгүй байгаа нь мэргэжилийн сэтгүүлч биш болохоор тийм асуудал гардаг байх гэж шүүмжилдэг. Уг нь гадаад дотоодод олон сургууль төгссөн гэсэн мөртлөө ядаж хүнд хэлэх үг,хэлэхгүй үг байдагийг мартжээ. Хар тамхины хэргээр аавын хаалга татаж байсан Харангын Лхагвааг нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт урьсан. Хөтлөгч Анужин Лхагваатай ярилцаж байх зуураа гэнэт хар тамхины тухай яриа өрнөсөн. Гэтэл хөтлөгч “яагаад хар тамхийг хориглоод байдгийг мэдэхгүй юм. миний бодлоор хар тамхи хэрэглэчихээд илүү бурханлаг болчихдог юм шиг санагддаг гэхэд дуучин үүнийг нь өлгөж аваад тэгэлгүй яадгийн. Хэн нэгэнтэй маргалдахгүй, агсам согтуу тавихгүй, тэр чин зүгээр л өвс шүү дээ.Жирийн тамхитай л адилхан” хэмээн хөөрөлдөцгөөв. Энэ хэргээр Ар халхын алдарт дуучин Лхагваа шоронд орж Өршөөлийн хуулиар гарсан билээ. Цэнхэр дэлгэцээр битгий хэл хэвлэл мэдээлэлийн бүх хэрэгслээр согтууруулах болон мансууруулах төрлийн бодисийг илд болон далдаар сурталчлахыг хориглоно гээд хууль нь гарчихсан байдаг. Харин өчигдөр тус нэвтрүүлэг ийнхүү хууль бус юмыг харин ч бахдалтайгаар хэлж бурханлаг бус залуучууддаа сурталчилж байгаагаа Анужин бүсгүй мэдсэн болов уу. Ямарваа нэгэн нэвтрүүлэг хийж тэр олон түмэнд таашаагдахын хирээр хэлэх үгээ цэгнэж, асуух асуултаа тунгааж бодох хэрэгтэй. Ялангуяа юуг сурталчилах үгүйгээ сайн ухамсарлах ёстой. Өнөөдрөөс эхлээд энэхүү нэвтрүүлэг бүх телевизээр гарч олон нийтэд хүрэх нь дамжиггүй.
Сэтгэгдэл (1)