Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “ЧИНГИС ХААН” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ жил Улаанбаатар хотноо дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан. Тэгвэл дараа жилээс энэхүү тэмцээний зэрэглэл бууран “Азийн нээлттэй” тэмцээн болж мэдэх нь. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж ирсэн “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг зэрэглэл бууруулан Азийн нээлттэй тэмцээн (Asian Open Ulaanbaatar) нэртэй болгох тухай Олон улсын жүдогийн холбооноос мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна