Ц.Нямдоржийнхон бохир

МАХН-ынхан сүүлийн улс төрийн амьдралд хамгийн сонирхолтой бай болоод байгаа. Засгаас гарна, гарахгүй, МАН-тай нэгдэнэ, нэгдэхгүй.
Гэвч энэ намынхан дээрх хоёр сонголтондоо хоёуланд нь “үгүй” гэхээр шийдсэн. Засгаас гарах асуудалд тэд энэ долоо хоногт шийднэ гэж байгаа ч гарахгүй байх нь бараг тодорхой болсон. Даргынх нь ялыг хөнгөлж тэр ч байтугай шийдэхэд хамгийн хялбархан хоёр хэрэг нь үлдээд байгаа болохоор тэр тун удахгүй суллагдана. Харин МАН-тай нэгдэх асуудлаар түмэн олонд зарлаж тунхаглаагүй ч өвөр түрийндээ өч төчнөөн сар ярьж байгаа. Гэхдээ МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба МАН хэмээх бохирдсон голтой хэзээ ч нийлэхгүй хэмээж байгаа.  Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ц.Нямдорж өөрсдийгөө том гол мөрөнтэй зүйрлэж, биднийгээ арай өөр зүйлтэй зүйрлэх шиг болсон. Буруу тийшээ урсаж байгаа бохир голтой нийлэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Тэд том гол байж болно. Гэхдээ бохирдчихсон гол байгаль орчныг сүйтгэдэг биздээ. Бид жижиг булаг байж болох ч цэвэр юм шүү. Ардын намынхан Ц.Нямдоржийн хэлснээр өөрсдийгөө том гол гэж бодож байгаа бол эхлээд цэвэрлэх хэрэгтэй” гэнэ лээ. Тэгэхээр энэ хоёр нам нийлэхгүй болов уу. Харин МҮАН-тайгаа хэр удаан үеэрхэх нь сонин.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025