Төмөр хатагтай Б.Дэлгэрмаагаас шинэхэн гишүүн Ц.Оюунгэрэлд шилжиж ирсэн АН-ын Эмэгтэйчүүдийн холбоо чимээ гүмхэн байж байгаад нэг тэсрэлт хийдэг уламжлалтай. Тэр нь чадалтай, чансаатай хүүхнүүд нь байдаг. Хүүхнүүдийн арми хүчирхэгжиж, парламентад олон шингэн хоолойтой хатан ухаантнууд суусан энэ цаг үед АН-ын Эмэгтэйчүүдийн холбоонд чангаас чанга гэгч нь дуугарч байгаа эрхмүүдийн нэг бол хатагтай Энх-Амгалан гэнэ. Нэгэн үе Б.Дэлгэрмаа, Х.Хулан, Т.Туяа гээд цуутай, чанга хүүхнүүдээрээ Ардчилсан намын эмэгтэйчүүд монгол төрийг чимж, сэрээж байсан түүхтэй. Тэгвэл тэдний залгамж халаа болох өндөр магадлалтай гэх үнэлгээг журмын нөхдөөсөө аваад буй энэ залуу хатагтай царай зүс, боловсрол мэдлэг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь, бизнесээрээ хүртэл эрхэмсэг орон зайгаа тунхаглаж, бусдаасаа ялгарах болсон аж. Харвардын их сургуулийг дүүргэхээр ханцуй шамлан суралцаж байгаа түүний хувьд Германы “Denk” компанийн Монгол дахь албан ёсны салбарыг хариуцдаг залуу бизнесмэн. Их бизнес, улс төрийн ажлынхаа хажуугаар JCI Олон Улсын байгууллагын гишүүнээр ажиллаж, хүмүүнлэгийн салбарт ч гар бие оролцон ажилладаг байна. Тиймдээ ч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бахархалт ирээдүй хэмээн намынхан нь Энх-Амгалан хатагтайг далдуур дэмжиж эхэлсэн сурагтай. 


Сэтгэгдэл байхгүй байна