Монголын парламентын түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээ болсон С.Баярцогт тийм ч олон хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй нэгэн гэх нэр тодотголтой явсан билээ. Түүнийг ордны залуу түшээ гэж нэрийддэг байсан бол өдгөө дунд үедээ харьяалагдах болсон. Тэр дундаа охид хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй С.Баярцогт гишүүн маань саяхан залуу амрагтаа час улаан өнгийн машин бэлэглэж сенсааци тарьсан билээ. Тэгвэл өмнө нь С.Баярцогт гишүүн ТВ5 телевизийн нүүр царай болж байсан хөтлөгч, сэтгүүлч Дөлгөөнд ухаангүй дурлаж байсан гэдэг. Тэрбээр танил сэтгүүлчээрээ дамжуулан Дөлгөөнтэй танилцаж дотносож, нэг үе хэвлэл мэдээлэлийн баатар болж байсан түүхтэй. Ингээд төд удалгүй сэтгүүлч бүсгүй гадаад руу суралцахаар явж С.Баярцогт гишүүн ивээн тэтгэсэн гэдэг. Юу гэхээр олны хэл амнаас зайлсхийхийн тулд ийм алхам хийсэн гэдэг. Харин одоо Дөлгөөн эх орондоо ирсэн төдийгүй манайд саяхан нээгдсэн дэлхийн эдийн засгийн хамгийн том мэдээллийн суваг болох “Блүүмберг” телевизэд ажиллаж байгаа аж. Энэ хооронд С.Баярцогт гишүүн юу гэж нам байх уу гэсэн шиг том хүүтэйгээ чацуу шахуу мисс Сарнай гэх охинтой нэр холбогдоод хайрын хоманс үүсгээд байгаа билээ. Хайрын романс хаа хүртэл үргэлжлэхийг харж л байцгаая.
Сэтгэгдэл байхгүй байна