Энэ жил улс төрийн амьдрал тогтворгүй байгаатай холбоотойгоор нэгнийгээ “дуэть”-д дуудаж халзагнах явдал ихэссэн. Байж байгаад л хэн нэг нь эрхэм түшээдээсээ онилж халз мэтгэлцээнд дуудах нь энгийн зүйл болсон гэх үү дээ. Саяхан улстөр судлаач хэмээн өөрсдийгөө хаягласан Л.Эрдэнэтуул, А.Одончимэг гэх эрхмүүд УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад байгаа гэнэ. Мөн л МАХН болон тэдний дарга Н.Энхбаяртай холбоотойгоор аж. Учир нь Ц.Нямдорж хууль зүйн сайд байхдаа юу ч хийгээгүй, Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гээд түүнд тохох өч төчнөөн хэрэг байгаа юм байх. Юутай ч тэдний саналыг Нямка гишүүн хүлээж аваад өдрөө товлох гэнэ. Тэгэхээр бас нэг халзагнал харах нь дээ хэдүүлээ. Дахиад л халзагная
Энэ жил улс төрийн амьдрал тогтворгүй байгаатай холбоотойгоор нэгнийгээ “дуэть”-д дуудаж халзагнах явдал ихэссэн. Байж байгаад л хэн нэг нь эрхэм түшээдээсээ онилж халз мэтгэлцээнд дуудах нь энгийн зүйл болсон гэх үү дээ. Саяхан улстөр судлаач хэмээн өөрсдийгөө хаягласан Л.Эрдэнэтуул, А.Одончимэг гэх эрхмүүд УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад байгаа гэнэ. Мөн л МАХН болон тэдний дарга Н.Энхбаяртай холбоотойгоор аж. Учир нь Ц.Нямдорж хууль зүйн сайд байхдаа юу ч хийгээгүй, Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гээд түүнд тохох өч төчнөөн хэрэг байгаа юм байх. Юутай ч тэдний саналыг Нямка гишүүн хүлээж аваад өдрөө товлох гэнэ. Тэгэхээр бас нэг халзагнал харах нь дээ хэдүүлээ.
Сэтгэгдэл байхгүй байна