Захиалгаар хөдөлсөн нь үнэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шадар сайдыгаа сайн дураараа огцор хэмээж байгаа. Д.Тэрбишдагва сайд ч энэ тал дээр тодорхой хариу өгч, түүнийг АН-ын захиалгаар ийм зүйл хийж байгаа гэдгийг мэдэгдэж байсан. Тэгтэл Ж.Батзандан гишүүн захиалгаар ийм алхам хийж байгаагаа нуусангүй. Гэхдээ түүний захиалагчид нь АН-ынхан бус “хариуцлагагүй албан тушаалтныг огцруул гэдэг захиалгыг миний ард түмэн надад өгсөн” хэмээж сууна. Тэгэхээр түүний ард 2,8 сая хүний захиалга байгаа аж. Бас л мундаг эр шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025