Ингэхэд Р.Нямдорж найраа хийсэн л гэнэ, Х.Мөнхбаатар допинг хэрэглэсэн л гэнэ. Харин яагаад улсын начин Б.Сугаржаргалыг ярихгүй, энэ асуудлыг нь шийдэхгүй таг болчихсон нь хачирхалтай. Уг нь Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нараас допинг хэрэглэсэн гээд МҮБХ зарласан санагдах юм. Х.Мөнхбаатар арслан ч яахав өөрөө хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дахин допингийн шинжилгээ энэ тэрээ өгч, маргааныг шийдэхээр явж байгаа. Харин Б.Сугаржаргал начин шинжилгээнийхээ хариуг ч эсэргүүцсэн юмгүй нам жим болсон нь допин хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм биш үү. Тэгэхээр түүний цолыг хурааж зохих арга хэмжээг нь нэн даруй авч ард түмэнд үнэн мөнийг нь илчлэх учиртай.Нөгөөтэйгүүр “Үнэн хүчээрээ улсын цолонд хүрэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ” хэмээн хэлж явсан энэ эрхэм хэрвээ допин хэрэглээгүй бол түүний нэр хүндийг сэргээж албан ёсоор мэдэгдэл хийх ёстой. Яагаад таг болчихов эрхмүүдээ. Яагаад таг болчихов
Ингэхэд Р.Нямдорж найраа хийсэн л гэнэ, Х.Мөнхбаатар допинг хэрэглэсэн л гэнэ. Харин яагаад улсын начин Б.Сугаржаргалыг ярихгүй, энэ асуудлыг нь шийдэхгүй таг болчихсон нь хачирхалтай. Уг нь Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нараас допинг хэрэглэсэн гээд МҮБХ зарласан санагдах юм. Х.Мөнхбаатар арслан ч яахав өөрөө хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дахин допингийн шинжилгээ энэ тэрээ өгч, маргааныг шийдэхээр явж байгаа. Харин Б.Сугаржаргал начин шинжилгээнийхээ хариуг ч эсэргүүцсэн юмгүй нам жим болсон нь допин хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм биш үү. Тэгэхээр түүний цолыг хурааж зохих арга хэмжээг нь нэн даруй авч ард түмэнд үнэн мөнийг нь илчлэх учиртай.Нөгөөтэйгүүр “Үнэн хүчээрээ улсын цолонд хүрэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ” хэмээн хэлж явсан энэ эрхэм хэрвээ допин хэрэглээгүй бол түүний нэр хүндийг сэргээж албан ёсоор мэдэгдэл хийх ёстой. Яагаад таг болчихов эрхмүүдээ.
Сэтгэгдэл байхгүй байна