Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын өвлийн амралтыг уртасгахаар боллоо. Учир нь энэ жил өмнөх өвлүүдээс илүү хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихэсч, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа аж.Харин хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан байх боловч амарч эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулжээ.
Улаанбаатар хотын ЕБС-иуд хөдөөгийнхөөс эрт эхэлнэ. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амрахаар болсон гэнэ. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын III улирлын хичээл 2013 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхэлнэ.
Харин хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид ирэх оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 28-наас эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амарна.Хөдөөгийн сурагчдын III улирлын хичээл “Цагаан сар”-ын баярын дараа хоёрдугаар сарын 17-ноос орох аж.
Хичээлийн жилийн үргэлжлэх болон улирлын амрал¬тын хугацаанд өөрчлөлт оруулс¬¬¬наар сурагчдын суралцах нийт цаг хорог¬дохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрч¬лөлт гарахгүй гэдгийг албан эх сурвалж хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна