Эрүүл мэндийн шалтгаан хэлж улс төрөөс чимээгүйхэн холдсон С.Баяр анир дарагдаад удаж байна. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн тавдугаар сард “Стратегийн ордуудтай холбоотой асуудлаар Канадын компаниудын талд үйлчилсэнгүй” гэж Канад иргэд С.Баярыг зодсон гэх мэдээлэл гарснаас хойш тэрээр саарал ордонд үзэгдсэн ч үгүй. Үүнтэй зэрэгцэн түүний биеийн байдал муудаж АНУ-д зүрхний хагалгаанд орсон тухай яриа тархаж дээрх мэдээлэл дарагдсан удаатай. Ийн АНУ-д хоёр сар гаруй эмчлүүлж зүрхний титэм судсандаа гархи нэмүүлсэн С.Баяр долдугаар сарын сүүлчээс эх орондоо ирж буцан амьдрах болжээ. Сураг сонсвол АНУ-Монгол-Канад-Монгол гэх мэтээр тун завгүй өдөр шөнөгүй нисээд байгаа гэнэ. Ингэж явахдаа хөл хүнд эхнэр Алтансувдыгаа байнга дагуулж яваа юм байна. Удахгүй нялх амрагаас нь төрөх нялх үрээ Канадад өлгийдөж авч Канад суурьшихаар зэхэж байгаа бололтой. Магадгүй түүнийг канадын иргэн болсон гэж дуулаж мэдэх юм гэж хардаж сэрдээд байгаа. Үүнийг цаг хугацаа харуулна биз ээ. Өмнөх эхнэрүүдээсээ гурван охинтой С.Баяр битүүхэндээ удам залгах хүү хүлээж байгаагаа ойр тойрныхондо хуучилсан удаатай. Түүнийг ирж очин байгаа нь их ажил эхлүүлсэндээ эрүүл мэндээ бодохгүй ингэж их нисэж байгаад зүрхээ улам муутгах вий гэж санаа зовох нэгэн ч байгаа аж. Нам нь ялагдал хүлээхээрээ гадагшаа дотогшоо гарч сурч боловсорно гэх маягаар засгийн газраас хөндийрч байгаад сонгууль дөхөөд ирэхлээр элэг нэгт ахан дүүс минь гэж ирдэг заншилтай манай улс төрчид. Тэгвэл энэ удаад МАН-ын акулууд ямар нэг учир шалтгаанаар гадагшаа гарч аж төрөөд байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна