Монголын Үндэсний Олимпийн Хорооноос зохион байгуулж оны спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болохоор товлогдсон. Уг ёслолын үеэр уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг Тамирчин, оны шилдэг Баг, оны шилдэг дасгалжуулагчийг тодруулах юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү онцлог, басхүү өрсөлдөөнтэй болох юм. Учир нь энэ онд Монголын Спортын түүхэнд онцлох жил болсон бөгөөд Лондонгийн олимпоос манай баг тамирчид анх удаагаа 5 медаль хүртсэнээс гадна Монгол хүн олимпийн хос медальтанаар тодорсон нь мөн анхдагч байсан юм. Ямартаа ч МҮОХ спортын сэтгүүлчдийн саналыг 12 сарын 7-17-ны хооронд авах бөгөөд 12 сарын 20-нд нэгтгэн дүгнэж “Бөртэ Чоно”-н эзэн болон шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг тодруулах гэнэ. “Бөртэ чоно” тун удахгүй
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос зохион байгуулж оны спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болохоор товлогдсон. Уг ёслолын үеэр уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг Тамирчин, оны шилдэг Баг, оны шилдэг дасгалжуулагчийг тодруулах юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү онцлог, басхүү өрсөлдөөнтэй болох юм. Учир нь энэ онд Монголын Спортын түүхэнд онцлох жил болсон бөгөөд Лондонгийн олимпоос манай баг тамирчид анх удаагаа 5 медаль хүртсэнээс гадна Монгол хүн олимпийн хос медальтанаар тодорсон нь мөн анхдагч байсан юм. Ямартаа ч МҮОХ спортын сэтгүүлчдийн саналыг 12 сарын 7-17-ны хооронд авах бөгөөд 12 сарын 20-нд нэгтгэн дүгнэж “Бөртэ Чоно”-н эзэн болон шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг тодруулах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна