Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа гэнэ. Энэхүү хуулийн төслийг чанартай, сэтгүүлчдийн эрх ашигт нийцсэн байлгах үүднээс маш олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ явцад Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татаж Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. Тухайлбал сэтгүүлчдийн хараат бус байдлыг баталгаажуулахын тулд эзэн буюу редакци нь сэтгүүлчтэйгээ хараат бус байдлын гэрээ байгуулж, түүнийгээ дотоод дүрэм, журамдаа тусгаад явах зарчмын зохицуулалтыг оруулсан байна. Ингэснээр гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг асуудлыг хүчингүй болгож байгаа аж. Харин хариуцлага алдсан нь үнэхээр тогтоогдсон тохиолдолд сэтгүүлчийг иргэний хуулийн дагуу шүүх учиртай. Үүний нөгөө талд сэтгүүлчтэй хариуцлага тооцох асуудлыг сэтгүүл зүйн гал тогоонд нь шийдэх боломжийг олгож байгаа гэнэ. Сэтгүүлчдийн хараат бус байдлыг хангана
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа гэнэ. Энэхүү хуулийн төслийг чанартай, сэтгүүлчдийн эрх ашигт нийцсэн байлгах үүднээс маш олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ явцад Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татаж Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. Тухайлбал сэтгүүлчдийн хараат бус байдлыг баталгаажуулахын тулд эзэн буюу редакци нь сэтгүүлчтэйгээ хараат бус байдлын гэрээ байгуулж, түүнийгээ дотоод дүрэм, журамдаа тусгаад явах зарчмын зохицуулалтыг оруулсан байна. Ингэснээр гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг асуудлыг хүчингүй болгож байгаа аж. Харин хариуцлага алдсан нь үнэхээр тогтоогдсон тохиолдолд сэтгүүлчийг иргэний хуулийн дагуу шүүх учиртай. Үүний нөгөө талд сэтгүүлчтэй хариуцлага тооцох асуудлыг сэтгүүл зүйн гал тогоонд нь шийдэх боломжийг олгож байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна