Банкир аваргын барцад

Монгол бөхөөр хичээллэсэн эрчүүд маань ихэвчлэн өв тэгш сайхан бие бялдартай болдог. Харж байхад манай бөхчүүдийн булчин шөрмөс нь овойж товойгоод цаанаа л нэг нүд дүүрэн  сүрдмээр шүү. Тэдний нэг нь Д.Сумъяабазар аварга. Олон жил “аварга” цолны хойноос хөдөлмөрлөж арай гэж нэг юм ард түмнээр дэмжүүлэн, аргадуулан байж цолоо авсан. Гэвч тэр аварга болсоноосоо хойш бөх биш бизнес хөөсөөр улмаар улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй. Түүгээр ч барахгүй зассан шагай шиг өв тэгш бие хаатай энэ эрхэм бөхчүүд дундаа битгий хэл Монголд яригдахаар банкир. Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон энэ эр үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан бас ч гэж бизнес сэтгэлгээ нь “овоо” хөгжсөн банкир залуу юм гэнэ лээ.  Газар сайгүй салбаруудаа сүндэрлүүлээд байгаа тус банкны шинэхэн салбар Д.Долгорсүрэн зааныханы эзэмшилд ороод буй “АСА” циркд хүртэл хүрээгээ тэлсэн гэдэг.  Тэгэхээр энэ хүний бизнес шаггүй дээшилж түүнийгээ дагаад улс төрийнх нь рейтинг ч дажгүй өсөөд байгаа. Улс төрийн рейтинг гэснээс Сумъяа аваргын гишүүн болох мөрөөдөл дараагийн сонгууль хүртэл биелэхгүй болж байгаа шүү. Өнөөх заргач, хэрүүлч, зурхайч Л.Эрхэмбаяр нь шүүх энэ тэрээс эхлээд Эби Ерөнхийлөгчид хүртэл хов хутгасаар байгаад өөрөө залрахаар болсон сурагтай. Гэхдээ энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй болохоор харж л байя даа. Банкир аваргын маань барцад нь арилж гишүүн болохыг хэн байг гэхэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025