Олон хүнийг гэрчээр байлцуулна

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхлээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. С.Тунгалаг нь огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. Өөрөө ч хуурамч түүх бичиж, хувьдаа мөнгө завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан удаатай. Тэгвэл энэ хэргийг cap гаруйн өмнө нийслэлийн прокурорын газарт хянуулахаар Улсын мөрдөн байцаах газар өгсөн гэнэ. Ямартаа ч С.Тунгалагийг хэргийг ийнхүү удаашралтай шийдвэрлэж байгаагаа Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай “Нэлээд олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирогчдыг бүрэн тогтоох хэрэгтэй тул хэргийг шийдвэрлэх хугацаа ийнхүү удааширч байна” хэмээн тайлбарласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025