МАХН гэр бүлийн нам

МАХН-ын асуудал олны анхааралыг татсан хэвээр байна. Гэхдээ энэ асуудал дээр  улс төрийн хүрээнийхэн болон ард иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж, МАХН нэг хүний хэргийг улсын ажилтай холбож байгаа явдалыг буруушааж байгаа юм. Тухайлбал саяхан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Засгийн газар хамтарч байгуулчихаад ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргаж буй нь МАХН-ыг гэр бүлийн нам гэж харагдуулж байна. Үүнд эсрэг байр суурьтай байгаа. Алс хэтээ харахгүй байгаа юм болов уу даа, тэд” хэмээсэн. Үнэхээр ч улс төрийн хүчин тэр дундаа хамтарсан засгийн газарт орсон нам гишүүд ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө шантаачилах нь зүйд эс нийцэх учиртай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025