Сумогийн 69 дэхь их аварга Хакухо Даваажаргал 28 насныхаа сүүлчийн башёд амжилттай барилдаж 28 дахь түрүүгээ авсанд түүний ойр тойрныхон төдийгүй Mонголын ард иргэд ч баяртай байгаа билээ. Тэрээр энэ удаад “Тоёото” брэндийг монголд албан ёсоор оруулж ирж байгаа юм . Тус ажлынхаа хүрээнд хоёр талын ажлын уулзалтад оролцох юм байна. Түүнээс гадна Хакухог Японы иргэншилтэй болсон гэдэг мэдээлэл чих дэлсээд байсаныг үгүйсгэж бидэнд паспортоо барин зургаа татууллаа. Ийнхүү 69 дэхь их аварга маань иргэншлээ солиогүй эх орондоо ирсэн нь сайхан байгаагаа ч дуулгасан билээ.

Эх орондоо ирэх тоолонд отгон хүүгээ алд цагаан хадаг мөнгөн аягатай сүүгээр угтдаг ээж нь ч хичнээн орой болсон ч хүүгээ тосож авахаар гэгэлзэн суугаа нь энэ.

Онгоцноос буухдаа сумогийнхоо хувцастай ирсэн Хакухо маань Монголчуудтайгаа уулзахдаа үндэснийхээ хувцасаар сольсон нь энэ.

Түүнийг ирэх сургаар хэвлэл мэдээлэлийнхэн, найз нөхөд, гэр бүлийнхэн нь онгоцны буудалд хуран цугларсан байлаа.



Сэтгэгдэл (14)