Дуудлага худалдаа

Дэлхийн хувьсгалч удирдагчийн хөшөөний үнийг тогтоожээ. Хотын дарга Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын 15-нд гаргаж, гүйцэтгэсэн билээ. Тэрээр хөшөөг дуудлага худалдаанд оруулахаа мэдэгдэж байсан.

“Хөрөнгийн үнэлгээний төв” компанийнхан Лениний хөшөөг 55 сая төгрөгөөр үнэлэх саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлжээ. Тус газрын Өмч хувьчлалын комиссын хурлаар уг үнийг хэлэлцэж, дуудлага худалдаанд орох доод үнийг тогтоох аж. Үнийг тогтоосноор дуудлага худалдааны товыг зарлах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025