Засгийн газрын алтан жолоог атган суугаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө хэнз үрийн зулай үнэрлэж твиттер хуудсандаа баярласан сэтгэгдэлээ тунхаглаж суусаныг бид өмнө нь дуулгасан. Эрхэм сайдын урд хойдох амьдралыг мэдэх хүн олон учир түүнийг нь дурсаад яахав. Анхны эхнэр МУИС-ийн хэл шинжлэлийн тэнхимийн багш хатагтай Л.Ганчимэгээсээ гурван хүүхэдтэй өрх тусгаарласан түүний залуухан, халуухан гэргий Х.Сэлэнгэ мөн л хоёр хөөрхөн охин дагуулж ирсэн. Харин сайдтай тоонот гэрт толгой юугаа холбон суусанаас хойш ийнхүү хоёр дахь охиноо тэврээд байгаа юм. Ямартаа ч өмнөх сайд С.Батболдын таван хүүхэдтэй рекордыг эвдэж долоон хүүхдийн аав, алдарт эцгээр тодроод байгаа Н.Алтанхуяг сайдын залуу насны “фото”-г сонирхоно уу. 











Сэтгэгдэл байхгүй байна