ШӨХЗГ-ынхан саяхан цэвэр сүү үйлдвэрлэдэг компаниудын хуу шалгаж баахан зөрчил илрүүлсэн билээ. Жилийн өмнө Монголд 600 мянган тонн хуурай сүүг Шинэ Зеландаас оруулж ирсэн бөгөөд ийм их хэмжээний сүү өдгөө сүү үйлдвэрлэгч компанийн агуулахад хав дараастай байгаа аж. Цэвэр сүү, жинхэнэ монгол сүү, өтгөн сүү гэх мэтээр арааны шүлс год хийлгэм шошготой, цаасан хайрцагтай сүүнд шалгалт хийхэд 1 литр сүүнээс 25-30 хувь нь ердөө малын гаралтай сүү байсан байна. Бусад нь нэрсэн ус, химийн хортой элемент, заримаас нь бүр миламины төрлийн хүний биед хорт хавдар түргэн үүсгэх нян илэрчээ. Тэгтэл манай “Ардчилсан” ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ он, цагаан сараар шилэн болон хундаганд мэлтийлтэл нь сүү хийчихээд “Архи уухгүй сүү ууж шинэ оноо угтья” хэмээн хөөрцөглөж байх юм. Ерөнхийлөгчийн ууж буй сүү нь жинхэнэ монгол үнээний сүү бус Шинэ Зеландаас орж ирсэн хуурай сүү ч байсан ч байж мэдэх юм. Мөн 2008 оны босгон дээр метилтэй архи гарч нэлээд хэдэн хүний амийг аваад “Азийн чоно”-ийн эзэд нь бараг ямар ч ял шийтгэлгүй хэргээс мултарсан. Монголд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний 60 хувь нь хүний биед асар хортой болох нь батлагдаад байгаа. Ингэж бодохоор ирэх 2013 оноо яаж тэмдэглэх вэ гэсэн ацан шалаанд орж байгаа юм. Ерөнхийлөгчөө дагаад миламинтай сүү уух уу, эсвэл метилтэй архи цөлж өгөх үү, яахав уу?
Одоо цаг сонин
Сэтгэгдэл байхгүй байна