
Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорчээ. Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс эрхлэн тодруулдаг оны 2000 хүний нэг нь С.Саранцацралт болж уг шагналын өргөмжлөл, медалиа саяхан хүлээж аваад байгаа гэнэ. Уг шагналын хүндэт өргөмжлөлд “Олон улсын намтрын төвөөс Монгол Улсын нэрт зураач Сэр-Одын Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр өргөмжлөв” гэсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна