Оны хүн


Сүүлийн үед О.Магнай хэмээх энэ тэмцэгч эрээс хамааралгүй шийдэгддэг асуудал гэж үгүй болсон. Үнэхээр ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар очсон тэр цагаас ард түмний талд ажиллаж байгаа ганц хүн нь О.Магнай болов уу. Шударга бус өрсөлдөөн, үйл ажиллагаа хаана байна тэр бүгдийг эмх цэгцэнд нь оруулахын төлөө энэ эрхэм болон түүний  удирдлага дор ажилладаг бүхий л хүмүүс зүтгэж басхүү амжилтанд хүрч байгааг олон хүн мэдэх. Тэгвэл саяхан болсон Ардчиллын баярын хурлын үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг МоАХ-ын “Оны хүн”-ээр шалгаруулсан. Энэхүү шагналыг гардуулахдаа  Х.Баттулга сайд  “О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч гольдролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болж” гэсэн нь түүнийг ямархуу ажиллаж байгааг илтгэх биз ээ. О.Магнайд “Оны хүн” болсонд алга ташин баяр хүргэе. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025