Хамтарсан луйварыг Х.Мөнхбаатар илчилнэ


Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын хооронд үүсээд байсан маргаан нэг хэсэгтээ нам жим болоод байв. Тэгтэл саяхан Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай барилдаж хүрэл медаль хүртэж ямар ч допин энэ тэр хэрэглээгүй гэдгээ батлаад ирэв. Бас болоогүй хашир арслан Р.Нямдоржийн хийсэн хамаг булхайг дэлгээд ирсэн. 
Тэрээр Р.Нямдоржтой тэрсэлдэхдээ Солонгос улсад  хувиараа допингийн шинжилгээ өгөөд хариугаа хүлээж байгаа гэдгээ дуулгаж байсан.  Тиймээс Х.Мөнхбаатар арслан сая жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцоод допингийн шинжилгээнд орохдоо өмнөх хариугаа албан ёсоор, бичгээр авахыг хүсэхэд допингийн төв лабортори “Танай Монголын Үндэсний Олимпийн Хороо таны шинжилгээний хариуг нааш нь битгий явуулаарай шаардлагагүй боллоо. Баярлалаа гэсэн албан бичиг ирүүлсэн болохоор Монгол руу хариуг нь явуулаагүй” гэсэн гэнэ. Бүр гайхмаар байгаа биз. Уг нь МҮОХ-нд энэ хэрэг нэг хамаагүй л байлтай. Гэхдээ тус төв допингийн шинжилгээний хариуг нь, МҮОХ-ноос ирүүлсэн албан бичгийн хуулбарынх  нь хамт буцааж МҮОХ-руу, мөн нэг хувийг нь солонгосын элчингээр дамжуулж ирүүлэхээр болсон байна. Ямартаа ч МҮБХ, МҮОХ-той хамтарч “луйварддаг” бололтой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Gun tsohih ge irehed biye hamgaalah l hrgteishudarga bush zyuliin esreg yavah ni zov
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • monkhbaatar boliyoo
    ene monkhbaatar odoo boliyoo ichsen hvn hvn alna gedeg dee saikhan avrag bagshiin shavi baij iim yum yariad yavahaas icheech Baterdene avraga chamaig ingej hvmvvjvvleegvi l baih daa hoorhii chaavaas
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025