Монголд лам , Хятадад цагдаа

Саяхан орон нутгийн сонгууль болж хэд хэдэн тойрогт маргаан гарсаны нэг нь Дундговь аймгийн нэр дэвшигчдийн хийсэн үйлдэлээс улбаатай. Нэг үгээр хэлбэл нэр бүхий эрхмүүд лам нартай хамт зургаа татуулсанаараа  сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээн шүүхийн танхимд дуудагдсан явдал юм. Тэр хуулинд нь лам хувцастай хүнтэй зургаа авахуулж, сурталчилгаандаа ашиглах аваас сонгуулийг хуулийг зөрчинө хэмээн заасан байдаг юм байх.  Тэгээд л сонгуулийг шоу болгон өнгөрөөсөн.  Харин энэ хууль шиг  хууль бас хятадад байдаг гэнэ шүү. Саяхан Хятадын фотомодель Ван Сяомэнь цагдаагийн ажилтны дүрэмт хувцас өмсч гэрэл зургаа авахуулсан тул шоронд есөн сар хоригдох ялаар шийтгүүлсэн аж.  Өдгөө 23 настай энэ бүсгүй шинэ адал явдалт романы сурталчилгаанд оролцон цагдаагийн ажилтны хувцастай зургаа авахуулсан нь түүнийг ийнхүү шоронд ороход нөлөөлсөн байна. Тэгэхээр Монголд лам хувцастай хүнтэй зургаа авахуулбал, Хятадад цагдаа хувцас өмсөн зургаа татуулбал хуулинд  үл нийцэх аж. Санаж явахад буруудахгүй л юм. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025