Хакухогийн хүүг сумоч болохгүй гэжээ

МУГТ, мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал хоёр охин, нэг хүүтэй. Ууган охин Амиюү Д.Юнрэнцоо таван настай, хүү Махато Д.Мөнхжаргал нь дөрөв, бага охин Миюша Д.Мааяа нь нэг настай бөгөөд том охин нь цэцэрлэгт явдаг, хоёр бага нь гэртээ байдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь ёкүзона Хакухо “Би зодог тайлахаараа Гинза дүүрэгт сумогийн дэвжээ байгуулж, хүүгээ сумоч болгоно” хэмээн амлаж байсан талаар Японы нэгэн сайтад онцолсон байна. Харамсалтай нь түүний хүүгээ сумоч болгох гэсэн хүслийг бүтэхгүй гэж Японы алдартай нэгэн үзмэрч телевизийн шоу нэвтрүүлэгт ёкозүнатай хамт оролцохдоо  хэлчихсэн гэнэ. Тэр үзмэрч “Ёкозүна Хакүхо та мэргэжлийн сумогийн олон дээд амжилтыг шинэчилж тогтооно. Гэхдээ Махато хүүгээ сумоч болгохгүй юм байна даа” гэсэн аж.   


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025